Танилцуулга

Манай компани нь нь 2007 онд анх Тэлмэн Констракшн нэртэйгээр байгуулагдсанаас өдгөө Тэлмэн Групп болж өргөжөөд байна. Бид зам барилгын гүйцэтгэл, цахилгаан сантехникийн угсралт, бохирын эко цэвэрлэх байгууламжын цогц шийдэл, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, автомат удирдлагатай хаалга, цонхны үйлдвэрлэл, сибирийн сайн чанарын модон байшин угсралт, мод, модон бэлдэцийн импорт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

ТЭЛМЭН ГРУПП нь: 

ТЭЛМЭН КОНСТРАКШН ХХК

АЛЮТЕХ МОНГОЛИА ХХК

ТЭЛМЭН ЭКО ХХК

ТЭЛМЭН ИНВЕСТМЕНТ ХХК

ТЭЛМЭН РОУД ХХК

ТЭЛМЭН ВҮҮД ХХК салбар компаниудыг байгуулж өргөн хүрээтэйгээр ажииллахын зэрэгцээ шинэ үеийн дэвшилтэт технологи болох Европын Алютех Топас зэрэг олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэн ажиллаж бйана. 

Мөн дэвшилтэт технологи ашиглан орчин үеийн орон сууц оффисийн томоохон барилгуудыг барилцаж, ОХУ-ын “Русский” арлын бүтээн байгуулалтанд оролцож, нийслэл хотынхоо ногоон байгууламж, тохижолт, гэрэлтүүлгийн томоохон төсөл хөтөлбөрийг чанарын өндөр түвшинд хэрэгжүүлж чадсан чадварлаг бүтээлч хамт олон юм.

Тэргүүний мэндчилгээ

Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Манай “Тэлмэн Групп”-ийн хамт олон маань эх орныхоо бүтээн байгуулалт, барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, хэрэглэгч харилцагч нарт хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг явуулахыг зорин ажиллаж байгаа билээ.

Бидний итгэлийг алдалгүй хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд болон хөдөлмөрч албан хаагчдынхаа хичээл зүтгэлээр бид цаашид улам бүр үйл ажиллагаагаа өргөжүүлэн харилцагч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн  чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг  гарган ажиллахаар бүх хүчээ дайчлан ажиллана.

Хүндэтгэсэн,

Ерөнхий захирал З.Цэцэн