Тэлмэн Констракшн ХХК-ийн товч танилцуулга

Тэлмэн Констракшн ХХК нь 2007 онд анх байгуулагдаж, “Шинэ үеийн шинэлэг шийдлүүд” уриан дор Монгол Улсын барилгьн салбарт хувь нэмэрээ оруулж, шинийг санаачлан, чанарыг эрхэмлэн, салбартаа тэргүүлэгч болохоор зорин ажиллаж байна.Бид байгуулагдсанаас хойших хугацаанд туршлагатай, мэргэшсэн орос, монгол инженер техникийн хамт олныг бүрдүүлж, барилгьн бүх шатны ажлыг гүйцэтгэж, ихээхэн туршлага хуримтлуулаад байгаа билээ.Манай компани нь зам гүүр, барилгын гүйцэтгэл, цахилгаан сантехникийн угсралт, бохирын эко байгууламжийн цогц шийдэл, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, автомат удирдлагатай хаалга, цонхны үйлдвэрлэл, сибирийн сайн чанарын модон байшингийн угсралт, мод, модон бэлдцийн импорт зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 6 охин компанитайгаар Тэлмэн Групп болон өргөжөөд байна.

Сүүлийн жилүүдэд бидний хийж гүйцэтгэсэн болон гүйцэтгэж

байгаа ажлуудаас дурдахад:

2016 он – “Нийслэл” худалдаа, үйлчилгээний барилгын бүтээн байгуулалтын ажил;

2013 он – “Шинэ Налайх” хорооллын бүтээн байгуулалтын ажил;

2013 он - ХУД-ийн, 19-р хорооллын “Александра” орон сууцны барилгын ажил;

2013 он - Бага тэнгэрийн амны “Paradise City” хотхоны барилга угсралтын ажил;

2012 он - “Зүүн Хүрээ Шилтгээн”-ий  төмөр бетон каркас цутгалтын ерөнхий гүйцэтгэгч;

2012  он   - “Embassy Tower”  барилгын дотор ханын өрлөг, сантехник узелийн ерөнхий гүйцэтгэгч;

2012 он  - БГД-ийн Төмөр замчдын талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын ерөнхий гүйцэтгэгч;

2011-2012  он  - “Цэцэнс Майнинг” уурхайн барилга байгууламжийн угсралт, гүйцэтгэл;

2011 он  - “Алтаа Виллаж” хотхоны бүтээн байгуулалт, барилга угсралтын гүйцэтгэл;

2011 он  - БГД-ийн “Магсаржавын гудамж”-ны тохижилтын ажлын ерөнхий гүйцэтгэгч;

2011 он  - Хадгаламж банкны хөдөө орон нутаг дахь салбаруудын барилгын ерөнхий гүйцэтгэгч;

2010 он  - ОХУ-ын Владивосток хотын Русский арлын их бүтээн байгуулалтанд гүйцэтгэгч;

2010он – “Шимт газар” ХХК-нийн тохижилтын ажил;

2009-2010 он – “Зарубежстрой” ХХК-ийн Москва хорооллын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэсэн.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл      

Барилга угсралт     

Мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил  

Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийн угсралт  

Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт  

Холбоо дохиолол, интернет, компьютерын сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт        

Мод тарих, цэцэрлэгжүүлэлт        

Гадаад худалдаа Худалдааны зуучлал

Төслүүд

All Хэрэгжсэн Хэрэгжиж байгаа Төлөвлөж байгаа
zuunkhuree1
Хэрэгжсэн
ruskiiaral1
Хэрэгжсэн
altaavillage1
Хэрэгжсэн
alexandra1
embassytower4
Хэрэгжсэн
shinenalaikh
Хэрэгжиж байгаа
nht-et1
Хэрэгжиж байгаа
9
Төлөвлөж байгаа