

Бидний тухай
Бид 2007 онд ”Шинэ үеийн шилдэг шийдлүүд” уриатайгаар “Тэлмэн Констракшн” нэртэй анх байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж Монгол улсын эдийн засаг, барилга угсралт, бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн. Бид байгуулагдсанаасаа хойших хугацаанд туршлагатай, мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэн, барилгын бүх шатны ажлыг гүйцэтгэх арвин туршлага хуримтлуулсан билээ.Эдгээр он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн өдгөө “Тэлмэн Групп” болтлоо өргөжин барилга, зам гүүр, цахилгаан сан техникийн угсралт гүйцэтгэл, бохирын эко цэвэрлэх байгууламж болон сэргээгдэх эрчим хүчний цогц шийдлийн нийлүүлэлт, автомат удирдлага бүхий хаалга цонхны үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бизнесийн цар хүрээ өргөжин тэлж групп болсноор нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж олон улсын зах зээлд өрсөлдөхүйц групп болох эрхэм зорилго тавин ажиллаж байна.