Салбар компаниуд
ТЭЛМЭН КОНСТРАКШН ХХК
“Тэлмэн Констракшн” ХХК нь 2007 оноос Монгол улсын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, барилга угсралт, үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, шинийг санаачлан салбартаа тэргүүлэгч болохоор зорин ажиллаж байна. Тус компани нь өнгөрсөн 14 жилийн турш дараах нэр бүхий байгууллагад барилга урсралт, дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн томоохон төслүүдийг гүйцэтгэсэн байна. Бид байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Орос Монгол инженер техникийн мэргэшсэн баг, хамт олныг бүрдүүлж, барилгын бүх шатны ажлыг гүйцэтгэх арвин туршлага хуримтлуулж ирлээ.
- Барилгын бүх шатны угсралт
- Цахилгаан, сантехникийн цогц шийдэл
- Зэвэрдэггүй ган хийцтэй, агааржуулалттай чулуун болон шилэн фасадны угсралт
- Үйлдвэрлэлийн болон гараашны автомат хаалга ба хаалтны үйлдвэрлэл
- Европ стандартын хөнгөн цагаан хийцтэй цонх ба тагтны хаалтны үйлдвэрлэл
- Мод, модон бэлдэцийн импорт
- Зам гүүрний барилга байгууламж
- Барилгын зураг төсөл, интерьер, экстерьер дизайн
ТЭЛМЭН ЭНЕРЖИ ХХК
Тэлмэн энержи ХХК нь 2012 оноос Уул уурхайн зөвлөгөө үйлчилгээ өгөх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, шинийг санаачлан зорин ажиллаж байна. Тус компани нь дотоодын боловсон хүчнээр баг бүрдүүлэн ажиллаж 2020 оноос хувьцаат компани болон өргөжсөн. Бид байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн байгалльд ээлтэй цөлжилтын эсрэг ногоон бүс бий болгох, нүүрсний давхаргын метан хийн хайгуулын шатанд судлан нөөцийг тодорхойлж, олборлолтыг эхлүүлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах, нүүрсний давхаргын метан хийнээс эрчим хүч гарган авч хэрэглэгчдэд нийлүүлэх, Метан хий шингэрүүлэх үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байна. “Тэлмэн энержи” ХХК нь НДМХ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй цөөхөн компаниудын нэг бөгөөд НДМХ-с эрчим хүч гаргаж авахаар зорьж буй анхны Үндэсний компани юм.
- Хайгуул, олборлолтын судалгааны ажил
- Уул уурхайн бүтээн байгуулалт
DH CAPITAL
“DH Капитал” ҮЦК , ХХК нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр, суурь чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэгдэж байна. Бид Монгол Улсын санхүүгийн компанийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, Хөрөнгө оруулалтын сангуудын санхүүгийн өгөөжийг хангалттай хэмжээнд байлгахын тулд ашиг болон эрсдэлийн хэтийн төлөвийг тэнцвэртэй байлгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.Бидний санхүүгийн бүхий л үйл ажиллагаа дижитал орчинд шилжиж байна.
Хөрөнгө оруулалт
Бизнесийн зөвлөгөө
ТЭЛМЭН ХҮНС ХХК
“Тэлмэн хүнс” ХХК нь мах, махан бүтээгдэхүүн, талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээ, зоогийн газар, ресторан, лоунж, хоол хүргэлтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид эрүүл чанартай бүтээгдэхүүнийг мэргэжлийн ур чадвар, дэвшилтэт техник, технологиор үйлдвэрлэж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ханган ажиллахыг зорилт болгон ажиллаж байна.
- “Нийслэл зоог” хоолны газар “Нийслэл зоог” хоолны газар нь нийт 410 мкв талбай бүхий суугаа 80 хүний, босоо 100-120 хүний хүлээн авалт авах хүчин чадалтай бөгөөд тав тухтай орчинд шинэхэн зоогийг зооглох боломжийг үйлчлүүлэгчиддээ олгохыг зорин ажилладаг юм. Манай чадварлаг мэргэшсэн баг хамт олон нь нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй та бүхэнд үйлчилж байна.
ТЭЛМЭН ГРИЙН ЭНЕРЖИ ХХК
Тэлмэн Ногоон Энержи ("TGE") нь зөвхөн байгалийн хийгээр үйлдвэрлэдэг эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний эрчим хүчний компани юм. TGE-ийн эрхэм зорилго нь Монгол Улсад байгалийн хийгээр эрчим хүч гаргаж, хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэн Монголын ард түмнийг цэвэр, найдвартай, хямд эрчим хүчээр хангах явдал юм. TGE-ийн багийг Австрали, Монголын мэргэжилтнүүд удирдаж, Монголын өмнөд хэсэгт байрлах байгалийн хийн төслийг боловсруулах туршлагаа нэгтгэдэг. Байгалийн хийн төсөл нь 8,400 км2 талбайг хамардаг бөгөөд дэлхийн хамгийн ирээдүйтэй нүүрсний давхаргын хийн сав газрын нэгд тооцогддог. Төслийн талбай нь Монголоос олдсон байгалийн хийн хамгийн том хайгуулын нөөцийн нэг юм.
- 1-р үе шат10 МВт-ын байгалийн хийн цахилгаан станц Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 10 МВт-ын хүчин чадалтай байгалийн цахилгаан станц барьж, 2022 оны 2-р улиралд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авснаар эрчим хүчээ нийлүүлж эхэлнэ.
- 2-р үе шат 30-50 МВт-ын 2023-2025 онд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авснаар эрчим хүчээ нийлүүлж эхэлнэ.
- 3-р үе шат 2025-2028 онд цахилгаан 100 МВт-ын хийн цахилгаан станцыг барихаар төлөвлөж байна.
НИЙСЛЭЛ ХУДАЛДААНЫ ТӨВ
Нийслэл худалдааны төв нь Улаанбаатар хотын худалдааны томоохон төвүүд болох Нарантуул зах, Баялаг Ундраа, Сандей, Шөнийн захын дунд хамгийн ашигтай байрлалд байгаагаараа онцлог юм. Сүүлийн жилүүдэд нийгэмд эерэг өөрчлөлтүүд ихээр гарч байгаа бөгөөд үүнийг дагаад хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж задгай талбайд худалдаа арилжаа эрхлэхээс татгалзаж байна. Нийслэл худалдааны төв нь олон улсын чанарын шаардлага хангасан төдийгүй хэрэглэгчид болон худалдаа эрхлэгчдэд тулгамдсан асуудал болсон агааржуулалт, цахилгаан шатны хүрэлцээ, найдвартай ажиллагаа, дотоод зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг асуудлыг хамгийн оновчтой шийдвэрлэсэн худалдааны төвүүдийн нэг юм.
АЛЮТЕХ МОНГОЛИА ХХК
Алютех Монгол ХХК нь барилгын материал хийцийн үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Компани нь Алютех брэндийн албан ёсны дистрибьютер ба Европын дээд зэргийн чанартай автомат удирдлагатай гражийн хаалга, цонхны автомат эвхэгддэг хаалт болон зогсоолын автомат төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэж байна. Алютех Группийн автомат хаалтын бүтээгдэхүүн нь зүүн европын орнуудын зах зээлд, харин хөнгөн цагаан бүтээгдэхүүн нь Орос улсын зах зээлд тэргүүлдэг. Алютех групп нь 5 үйлдвэр, 25 борлуулалтын компанитай ба Орос, Беларус, Украин, Чех, Монгол зэрэг улсуудад салбарлан үйл ажиллагаа явуулж байна. Алютех брэнд нь Европын чанарын стандарттай (ISO 9001) бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
- Автомат удирддлагатай гражын хаалга
- Цонхны автомат эвхэгддэг хаалга
- Зогсоолын автомат төхөөрөмж